Тригтек компани нь 2013 онд Америкийн Нэгдсэн Улсад 100% Монгол эзэмшигчидтэйгээр бүртгэгдсэн. 2015 оноос Монгол Улсад албан ёсоор байгуулагдаж, 2021 оны намраас Хятад дахь салбараа нээсэн. Ингэснээр нийт 3 салбартайгаар уул уурхайгаар тэргүүлэгч орнууд болох Канад, Австрали, АНУ, Бразил улсуудын бүтээгдэхүүн, програмын шийдлүүдийг Монгол болон Төв Азид төлөөлөн ажиллаж байна.
Бид геологи, уул уурхайн инженерчлэлийн зөвлөгөөний үйлчилгээгээр мэргэшсэн хамт олон бөгөөд бүтээгдэхүүн, програм хангамж нийлүүлэлт, програм хангамжийн сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг.
Зорилтууд
- Дэлхийд үнэлэгдэх мэдлэг чадвартай боловсон хүчнийг бэлтгэх, нэгтгэх
- Салбарын өөрчлөлт шинэчлэлтэд гар бие оролцож хөгжүүлэх, асуудлыг шийдвэрлэх
Нийгмийн хариуцлага
- Монголын Геологи-Хайгуул 2019 чуулга уулзалтын нийгмийн хариуцлагын хэсгийг санхүүжүүлж хамтран зохион байгуулсан
- “Зөв амьдрах ухаан” ТББ-ыг гадаад донортой болоход туслалцаа үзүүлж ажилласны сацуу тусламжийн бараа, материал хандивласан.
- Их сургууль, судалгааны байгууллагуудыг дэмжиж ажилладаг
- Бид оюутан, залууст дадлагажиж, мэргэшихэд нь туслалцаа үзүүлэхдээ үргэлж нээлттэй байдаг. Одоогийн байдлаар геологийн чиглэлийн 22 оюутан, бусад чиглэлийн 4 оюутныг цагийн ажилтнаар ажилд авч, дадлагажуулснаас геологийн 6, хэл шинжлэл 2, олон улсын худалдааны чиглэлийн 1 дадлагажигчийг үндсэн ажилтнаар ажилд аваад байна.