Trigteq компани нь 2013 онд Америкийн Нэгдсэн Улсад бүртгэгдэж 2015 онд Монгол улсад албан ёсоор байгуулагдсан ба 2021 онд Хятад дахь салбараа нээсэн. Ингэснээр нийт 3 салбартайгаар уул уурхайгаар тэргүүлэгч орнууд болох Канад, Австрали, АНУ, Бразил улсуудын бүтээгдэхүүн, шийдлүүдийг Монгол болон Төв Азид төлөөлөн ажиллаж байна.
Бид геологи, уул уурхайн инженерчлэлийн зөвлөгөөний үйлчилгээгээр мэргэшсэн компани бөгөөд бүтээгдэхүүн програм хангамж түгээлт болон сургалт хийдэг.
Зорилтууд
- Дэлхийд үнэлэгдэх мэдлэг чадвартай боловсон хүчнийг бэлтгэх, нэгтгэх
- Салбарын өөрчлөлт шинэчлэлтэд гар бие оролцож хөгжүүлэх, асуудлыг шийдвэрлэх
Нийгмийн хариуцлага
- 2019 онд Монголын Геологи-Хайгуул 2019 чуулга уулзалтын нийгмийн хариуцлагын хэсгийг санхүүжүүлж хамтран зохион байгуулсан
- “Зөв амьдрах ухаан” ТББ-н гадаад донортой болоход туслалцаа үзүүлж ажилласан мөн тусламжийн бараа материал хандивласан.
- Их сургууль, судалгааны байгууллагуудыг дэмжиж ажилладаг
- Оюутан залуусыг дадлагажуулж мэргэшүүлэхэд нээлттэй байдаг ба одоогийн байдлаар 2020 онд 15 геологийн оюутан, 2 хэл шинжлэлийн оюутан ажиллуулсан. Үүнээс 2 хэл шинжлэлийн оюутан нь сургуулиа төгсөөд компанидаа жинхэлсэн. 2021 онд 7 геологийн оюутан, 1 химийн, 1 олон улсын худалдааны чиглэлийн оюутнууд ажиллуулснаас 4-н геологийн оюутан нь жинхэлсэн.